Мэдээ мэдээлэл

ММСУХ “Дүнжингарав” хаврын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна

Монголын морин спорт, уяачдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдаан дэг журамтай, зохион байгуулалт сайтай боллоо.

Монголын морин спорт, уяачдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдаан дэг журамтай, зохион байгуулалт сайтай боллоо. гэж үзэгчид, уяачид, морины зүтгэлтнүүд нэгэн дуугаар хэлж байв. “Морь будлих, дутуу эргэх зэрэг зохисгүй зүйл огт гарсангүй. Хүүхэд морь эсэн мэнд сайхан уралдаад ирлээ” гэж баяртай ярьж суугаа олон уяачтай таарлаа.

Энэ жил анх удаа“Дүжингарав”  уралдааны “Шилдэг уяач”-ийг тодрууллаа. Энэ жилийн энэ уралдааны “Шилдэг уяач”-аар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очир шалгарлаа. Тэрбээр энэ уралдаанд хээр азаргаа айргийн дөрөвт, их насны саарал морио айргийн тавд тус тус хурдлуулж сайхан амжилт гаргасан юм. 

Ахмад уяач Д. Цэлхээд Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлэв Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул ахмад уяач Довуучийн Цэлхээд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хүндэтгэл үзүүлж, уяачдын холбооны хүндэт өргөмжлөл, тусгай шагналаар шагнаж урамшууллаа.
УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Улсын цолны болзол хангасан уяачдын материал хүлээн авч байна.