Мэдээ мэдээлэл

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны азарганы албан ёсны цуваа

1.Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ганбатын Баярцэнгэлийн Зээрд азаргыг 11 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж түрүү магнайд хурдлууллаа.

2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батболдын Хээр азаргыг 11 настай уралдаанч хүү У.Отгонбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа.

 

3.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Шаравжамцын Бадамжунайн Хүрэн халзан азаргыг 14 настай уралдаанч хүү О.Дандар унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Долгорсүрэнгийн Дагвадоржийн Бор азаргыг 12 настай уралдаанч хүү Г.Эрхэмнамдаг унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Хөвсгөл аймаг Их-Уул сумын уугуул Д. Энхтөрийн Хул азаргыг 10 настай уралдаанч хүү У.Төгөлдөр унаж айргийн тавд хурдлууллаа

6.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул н.Мөнхбаатарын Хүрэн азарга

7.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Даваадоржийн Бор азаргыг 11 настай  уралдаанч хүү Д.Пүрэвтогтох унаж хурдлууллаа

8.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул С.Хишигийн Хээр азаргыг  12 настай уралдаанч хүү Л.Лхагвадэмбэрэл унаж хурдлууллаа

9.Орхон аймгийн Баян-Өнлөр сумын уугуул Р.Дэлгэрийн Бор халзан азаргыг 12 настай уралдаанч хүү Баяртогтох унаж хурдлууллаа

10.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Ц.Эрдэнэбаярын Хүрэн халзан азаргыг 13 настай уралдаанч хүү О.Насанжаргал унаж хурдлууллаа

11.Завхан аймгийн Тэс сумын уугуул А.Жаргалсайханы Хүрэн азаргыг 10 настай уралдаанч хүү Мөнхтулга унаж хурдлууллаа

12. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Д.Зоригоогийн Бор азаргыг 12 настай уралдаанч хүү Б.Төгөлдөр унаж хурдлууллаа

13. Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул Д.Мөнхбаатарын Бор азаргыг уралдаанч хүү 14 настай Билгүүнманлай унаж хурдлууллаа

14. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Батбаатарын Хул азаргыг 14 настай уралдаанч хүү Б.Намсрайдорж унаж хурдлууллаа

15. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Ц.Цэвэгсүрэнгийн Цавьдар азаргыг 11 настай уралдаанч хүү М.Ганжигүүр унаж хурдлууллаа

16. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Хүсэл-Эрдэний Сартай хүрэн азаргыг 10 настай уралдаанч хүү Отгонбаяр унаж хурдлууллаа

17. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Н.Отгонбаярын Шарга азаргыг 11 настай уралдаанч хүү А.Эрдэнэбилэг унаж хурдлууллаа

18.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул А.Амарсайханы Хээр азаргыг уралдаанч хүү 12 настай Алтангэрэл унаж хурдлууллаа

19. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Энхтайваны Цавьдар азаргыг уралдаанч хүү 13 настай Ө.Орших унаж хурдлууллаа

20. Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Эрдэнэ-Очирын Хүрэн халзан азаргыг 14 настай уралдаанч хүү Г.Моломжамц унаж хурдлууллаа

Төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр Дундговь аймгын төв Мандалговь хотод 7-сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулагдах наадмын хөтөлбөр
“MONGOLIAN SATURDAY” ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ТОМ СОРИЛД ТҮРҮҮЛЛЭЭ 2015 онд монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр болж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын Mongolian Saturday түрүүлж Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан бол 2016.10,09-нд Америкийн Keenland-д болсон "Дэхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан болох "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм.