Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны 2010 оны хэвлэл мэдээллийн шилдэгүүд тодорлоо.

- 2010 онд болсон олон уралдааныг шууд дамжуулан үзэгч түмэнд шуурхай хүргэж ММСУХ-той амжилттай хамтран ажилласан

- 2010 онд болсон олон уралдааныг  шууд дамжуулан үзэгч түмэнд шуурхай хүргэж ММСУХ-той амжилттай хамтран ажилласан “ТВ9 “телевиз
 -Монголын хурдан морины уралдаан, уяачдын талаар олон нийтлэл, сурвалжлагыг олон нийтэд хүргэж ММСУХ-той амжилттай хамтран ажилласан “Өдрийн сонин”
-  Монголын хурдан морины уралдаан, уяачдын гэрэл зургийг мэргэжлийн өндөр түвшинд авч, морины зурагт цомогийг хийж бүтээсэн гэрэл зурагчин Чулуунбаатарын  Ганболд
- Монголын хурдан морины уралдаан, уяачдын гэрэл зураг бүхий морины зурагт цомгийг хийж бүтээсэн. Монгол түмний морины их шүтээнийг бүтээх ажлыг зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Аравгар хээр”  холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн
- Хурдан морины “уяачийн алдар” сэтгүүлийг олон жил тогтмол эрхлэн гаргаж байгаа доктор Г.Төмөрхадуур
- Хурдан морины уралдааныг мэргэжлийн өндөр түвшинд зураглаж үзэгч олны ташаалд нийцсэн олон нэвтрүүлэг бэлтгэж  хүргэсэн    МҮОНТ-ийн зураглаач  Даваадоржийн Болорцэцэг нарыг ММСУХ-ны  2010 оны хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага, хүмүүсээр шалгаруулж холбооны хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардуулав.

Бага дөрвөн насандаа улсын наадамд түрүүлж, айрагдсан морьдод цол олгов. Бага дөрвөн насандаа улсын наадамд тасралтгүй түрүүлж, айрагдсан Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын манлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн “Хилэн хар” үрээ, Архангай аймгийн Их-Тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн Хар соёолонд цол олгох тогтоолыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргав.
МАНАЙ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН ЖИЛ, ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ ДҮҮРЭН БАЙНА ММСУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос дараах асуултанд хариу авлаа.