Мэдээ мэдээлэл

Хөдөө орон нутгаас 22 уяачийг урьж оролцуулж холбооны хүндэт шагналаар шагнав

ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнд хөдөө орон нутгийн ахмад болон залуу 22 уяачдыг урьж оролцуулав.

ММСУХ –ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнд хөдөө орон нутгийн ахмад болон залуу 22 уяачдыг  урьж оролцуулав. Анхны их хурдын азарганы аман хүзүү Буурал духтын эзэн уяач Жамьяндорж, Улсын алдарт уяач Дуламын Хорлоодой,  Монгол улсын алдарт уяач олноо “орос” хэмээх аймгийн арслан Болд уяач, Хурданы өлгий Сүхбаатар нутгаас гэхэд Монгол улсын алдарт уяач Жамбалын Шунуу, олноо “Бураа” хэмээх Шаравын Пүрэвжав, Оюунбаатарын “Арал” хул морь гэж энэ цагт Их хурд, улс, бүсийн уралдаанд тогтмол айрагдаж байгаа хул морины унаган эзэн Халзан сумын  Рагчаагийн Ооёо уяач, Цэцэн ханы өлгий нутаг Хэнтий аймгаас Улсын алдарт уяач Гончигийн Содном, Жамсрангийн Босоожамсран, Монгол улсын Манлай уяач Алдарт хээр азарганы эзэн Сүрэнхор уяачийн хүү Оосордагва, Хоёр даншиг наадамд хурдан саарал морио түрүүлгэсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Монгол улсын алдарт уяач Гомбо-Очир, Баруун бүст болсон дөрвөн даншиг наадамд хурдан буурал морио жил дараалан айрагдуулсан Өвөрхангай  аймгийн алдарт уяач Н.Отгоннасан гээд хөдөө орон нутагтаа хурдан адууг өсгөж үржүүлэх, орон нутагтаа хурдан морио уяж хурдлуулж байгаа уяачид  хүрэлцэн ирцгээсэн билээ. Эдгээр  22 уяачдадаа ММСУХ-ны холбооны хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхдүүд Монгол улсын 2014 оны Өндөр чансаатай 9-н уралдаанч хүүхэд
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ДААГАНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ДААГАНЫ уралдаанд Газар газрын шандаст 212 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО. Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.