Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД”

МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД”

1.“Их хурд-5” уралдаанд түрүүлж, Орхон аймгагт болсон “Эрдэнэт хурд” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн  Төв аймгийн Лүн сумын уугуул Базардарийн Баасанбазарын “Дөлгөөн” хонгор морь 16 оноогоор 1-т эрэмблэгдэж байна.

 2.“Их хурд-5” уралдаанд аман  хүзүүдэж, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярт айргийн гуравт хурдалсан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул М.Эрхэмбаярын “Саран” хонгор морь 13 оноогоор 2-т эрэмблэгдэж байна.

3. “Их хурд-5” уралдаанд айргийн дөрөвт, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярт айрагдсан Ховд аймгийн Дуут сумын уугуул Б.Даваанямын “Хар халдан”  морь 13 оноогоор 3-т эрэмблэгдэж байна.

 4.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд  түрүүлж, Баруун бүсийн уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн хонгор морь 10 оноогоор 4-т эрэмблэгдэж байна.

5.“Их хурд-5” уралдаанд айргийн гуравт хурдалсан Завхан аймгийн Яруу сумын уугуул Цагаанбандийн Баянжарагалын “Чандмань” халтар морь 9 оноогоор 5-т эрэмблэгдэж байна.

6.“Их хурд-5” уралдаанд айргийн тавд хурдалсан  Ховд аймгийн Дарви сумын уугуул МУ-ын алдарт уяач Батчулууны Мөнхтөрийн “Аварга” хээр морь 9 оноогоор 6-д эрэмблэгдэж байна.

7.“Дүнжингарав” бүсийн уралдаанд түрүүлж, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баярт айргийн дөрөвт хурдалсан Төв аймгийн Баянцогт сумын угуул МУ-ын манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн “Бор” морь 8 оноогоор 7-д эрэмблэгдэж байна.

 8.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярт аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Зоригтын халтар морь 4 оноогоор 8-д эрэмблэгдэж байна. 

9. Хэнтий аймагт болсон “Сэцэн ханы хурд” зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын уугуул Гэрэлт-Одын бор морь 4 оноогоор 9-д эрэмблэгдэж байна.

Дүнжингаравын хурд-2009 Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо.
Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н уяач тодорлоо Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н уяач тодорлоо
Дүүгүүр саарал морины дууны клип Дүүгүүр саарал морины дууны клип