Мэдээ мэдээлэл

ТАЙЖ ХАЛТАР АЗАРГА, БААСАНБАЗАРЫН ХОНГОР МОРЬ ЭЗЭДДЭЭ “LAND KRUISER-200” АВТОМАШИН АВЧИРЛАА

ХАМГИЙН ӨНДӨР БАЙ ШАГНАЛ “ИХ ХУРД-5”-ЫНХ БАЙВ

Энэ жилийн “Их хурд-5” уралдаанд 109 азарга бүртгүүлсэн байв. Хэний ямар азарга түрүүлж, айрагдахыг уяачид янз бүрээр тааварлаж байв. Тэдгээр тааварт “Энэ жилийн Улсын баяр наадамд түрүүлсэн Төв аймгийн Баян сумын уяач Хэнгэрэгийн Цогтсайханы “Сүмбэн зээрд” азарга ирнэ” гэсэн “тааврыг” хэлэх хүн олон байв.

 

Долоон сарын 21-ний өглөө азарга гарааны зурхай тийш хөдлөхөд “Амгалан төрийн ажнай шарга”-ыг харах гэсэн хүн олон байв. Шарга азаргыг энэ жил уялгүй өнжөөж, амрааж байгаа бөгөөд ирэх жил Улс хувьсгалын 90 жилийн ойгоор уралдуулна гэдгээ эзэд нь манай сэтгүүлээр дамжуулан мэдэгдсэн билээ.

 

Наадмын од нь гийж “Их хурд-5” уралдаанд түрүүлж айрагдсан болон цээжинд хурдалсан азарга, их насны морьдын цувааг дор нийтэлж байна.

 

АЗАРГА:

  1. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Д.Мөнхбатын “Тайж” халтар
  2. Улаанбаатар хот. Хан-Уул дүүргийн харьяат А.Отгонбаярын хилэн хар
  3. Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы Сүмбэн зээрд
  4. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул О.Тагарваагийн “Далай” зээрд
  5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Д.Мөнхдэлгэрийн халтар
  6. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд
  7. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул даян аварга А.Сүхбатын “Хишиг” хүрэн
  8. Төв аймгийн Баян сумын уугуул Д.Мөнхцогийн цоглог зээрд.
  9. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул П.Батсүхийн шагай хээр
  10. Завхан аймгийн Эрдэнэ Хайрхан сумын уугуул Н.Даш-Өлзийгийн цавьдар

 

 

ИХ НАС

 

  1. Төв аймгийн Лүн сумын уугуул Б.Баасанбазарын хонгор
  2. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул М.Эрхэм-Баярын саран хонгор
  3. Завхан аймгийн Яруу сумын уугуул Ц.Баянжаргалын чандмань халтар
  4. Ховд аймгийн Дуут сумын уугуул Б.Даваанямын хар халзан
  5. Ховд аймгийн Дарви сумын уугуул Б.Мөнхтөрийн хээр
  6. Говь-Алтай аймгийн уугуул “Алтай констаркшн-ы захирал Х.Бат-Эрдэнийн ногоон
  7. Говь-Алтай аймгийн уугуул Н.Зоригтын халтар
  8. “Эрдэнэт” ХХК-ийн захирал Ч.Ганзоригийн хүрэн
  9. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ш.Нямсүрэнгийн бор
  10. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул Д.Баатарын хонгор

 

“Хөгнө Хан” хайрханы тахилга , Дамбын Хишигжаргалын МУМУяач цолны мялаалга наадам Тус наадмыг Булган аймгийн МСУХолбоо зохион байгуулж ,газар газрын 730 гаруй алтан туурт тоосоо өргөж , Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж МУ-н Гарьд Б.Гончигдамба түрүүлж МУ-н Заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ.
ММСУХ-ны 15 жилийн нэрэмжит Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүн болов ММСУХ-ны 5-р их хурлаас сонгогдсон холбооны шинэ удирдлага анх удаагаа Монголын Уяачдын шинэ жилийн цэнгүүнийг 2010оны 12дугаар сарын 16 нд “PALACE” зочид буудлын “НАРАН” ресторанд хийлээ.