Мэдээ мэдээлэл

“Макс” группын нэрэмжит уралдаан өргөжин тэлжээ

Макс группын нэрэмжит хаврын уламжлалт уралдаан дөрөвдүгээр сарын дөрвөнд Төв аймгийн төв Зуун мод хотноо боллоо.

Ах дүү хоёр манлай буюу Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатар, Манлай уяач Д.Цэрэнжигмэд нарын санаачилгаар жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Макс” группын нэрэмжит хурдан соёолонгийн уралдаан энэ жил өргөжин тэлж, өвөрмөц “наадам” боллоо. Тухайлбал òàâ äàõü æèëäýý çîõèîãäîæ áàéãàà энэ óðàëäààíû үеэр Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат “Цомбон хүрэн” галын уяач Монгол Улсын Алдарт уяач Л.Батмөнхийн “Алдарт”-ын мялаалга - хязаалан насны морьдын уралдаан болов. Мөн “АНУ сервис” компанийн нэрэмжит шүдлэнгийн уралдаан боллоо. Урьд жилүүдэд “Макс” групп зөвхөн соёолонгийн уралдаан зохион байгуулдаг байсан бол энэ жил ийнхүү өргөжин тэлж гурван ч насны морь уралдлаа.

rn

 

rn

 СОЁОЛОН:

rn

1.    Ховд аймгийн Мөст сумын уугуул “Унаган хурд” галын уяач Буяннэмэхийн бор халзан \\Уяач нь МУ-ын Алдарт уяач Г.Одгэрэл\\

rn

2.     “Туушин” ХХК-ийн уяач Зоригтын хээр

rn

3.    Төв аймгийн Баян сумын уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хул

rn

4.    Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Золзаягийн бор

rn

5.    МУ-Манлай уяач Л.Цандэлэгийн хүрэн

rn

ХЯЗААЛАН:

rn

1.    Төв аймгийн Зуун мод сумын уяач Ган-Эрдэнийн хээр \\Дорнодын бүсийн уралдааны аман хүзүү\\

rn

2.    Алтайконстракшин” ХХК-ийн Бат-Эрдэнийн хээр

rn

3.    Ховд аймгийн Алтай сумын уугуул “Торгоны зам” ХХК-ийн захирал Гантөмөрийн бор

rn

4.    Төв аймгийн Баянцогт сумын уяач Цэрэнжавын цэгээн

rn

5.    Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрдэнэбаатарын хул

rn

ШҮДЛЭН:

rn

1.    Булган аймгийн Бугат сумын уяач Мягмардоржийн хар

rn

2.    Төв аймгийн Баянцогт сумын уяач Ганаагийн хүрэн халзан

rn

3.    Монгол Улсын “Манлай уяач” Ц.Батсайханы хээр

rn

4.     “Хурдны манлай” галын уяач Барссүрэнгийн хээр

rn

5.    Алтай констакшин”ХХК-ийн уяач Бат-Эрдэний хүрэн тус тус хурдаллаа.

rn

Макс групп уламжлал ёсоор тав дахь жилдээ соёолонгийн уралдааныг зохион байгуулсан бол “Гацуурт” ХХК-ий, МУ-Ын Алдарт уяач Батмөнхийн ахалсан “Цомбон хүрэн” гал, шүдлэнгийн уралдааныг “АНУ сервис” ХХК, “Унаган хурд” галынхан ивээн тэтгэж зохион байгууллаа. Бас нэг онцлог нь хязаалангийн уралдаанд өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын аман хүзүү, айраг болон бүсийн уралдаануудад айрагдсан олон үрээ мордлоо. 

Эмгэнэл Утас дуугарав. Автал Оюунбилэг манлай өнгөрчихжээ гэж танил маань хэллээ. Яах учраа мэдэхгүй хэсэг зуур алмайрлаа. Түүнийг ингээд ахиж уулзахгүй холын холд явчихна гэж хэзээ ч бодож байсангүй. Гэтэл ахиад утас хангинав.
ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МСУХ-Д УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гомбожавын Баярцогтын Өсгий цагаан зээрд морийг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар түрүү магнайд хурдлууллаа