Мэдээ мэдээлэл

Монгол Улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяач цолны болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна

Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд:
• Монгол улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачийн товч анкет /загварын дагуу/
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн морин спортын холбооны тодорхойлолт
• Түрүүлсэн, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломыг Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албанд 2017 оны 01  дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү Утас:99087124