Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-т 20 аймгаас хурдан хүлэг морьд иржээ

2010 оны 3 дугаар сарын 6-ны 20 цагийн байдлаар 220 азарга, 250 их насны морь, 175 соёолон, бүгд 645 морь бүртгэгдээд байна.

Энэ уралдаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Орхон зэрэг 20 аймаг, хотын морьд уралдахаар ирээд байна. “ДҮНЖИНГАРАВ-2010-т улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан 50 гаруй хурдан хүлэг бүртгэгдсэнээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат О.Тагарваагийн “Далай зээрд”, Булган аймгийн Гурван булаг сумын  харъяат П.Мэндбаярын бор соёолон, Тод манлай уяач Д.Ононгийн хар морь, уяач Гантөмөрийн “Торгон хул”, Дорнод аймгийн Матад сумын харъяат Цэндбаатарын  “Тугал ухаа” зэрэг олон арван цуутай хурдан хүлгүүд уралдахаар иржээ.